Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваа эхэллээ.
Улсын аварга О.Хангай улсын начин Д.Хүдэрбулгад долоогийн даваанд өвдөг шороодлоо. Ингэснээр Д.Хүдэрбулга Монгол Улсын заан цолны болзол хангалаа.
Улсын арслан Б.Орхонбаяр улсын харцага Г.Ганхуягаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Даян аварга Н.Батсуурь шинэхэн харцага цолны болзол хангасан Говь-Алтай аймгийн харьяат Т.Сайханжаргалаар долоо давлаа.
АДМИН








Нийгэм






