Dark Light
Нийгэм | 2024-07-12

Хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал их байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орон нутгийг зорих автомашины хөдөлгөөний ачаалал өнөөдөр их хэвээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянчандмань, Лүн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их

Улаанбаатар-Хэнтий, Дорнод чиглэлийн авто зам буюу Налайх дүүргийн Цонжинболдог, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалалтай

Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, цуваа үүссэн байдалтай байна гэв.

Аян замд яваа иргэд, наадамчин олон цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөлөө.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөв гарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10