Dark Light
Нийгэм | 2024-07-13

Зэвсэгт хүчнийхэн Улсын начин цолтой 5 бөхтэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн өнгөтэй сайхан наадлаа. 

Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшсон Үндэсний баяр наадмаар Зэвсэгт хүчнийхэн бид хүчит бөхийн шинэ цолтнууд, хурдан хүлгүүдийн түрүү, айрагтай, сур харваачдын мэргэдтэй өргөн дэлгэр наадав. 

Хүчит бөхийн барилдаанд  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэж, шинээр таван улсын начин цолтон төрөв.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Төрбатын Довчинсэмбээ,  Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Галбадрахын Дармаажанцан,  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Таван хан” дэвжээний бөх Даваадоржийн Төрболд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Завхан” дэвжээний бөх Мөнхцэнгэлийн Амарсанаа, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул нар улсын начин цол хүртсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10