Хурдан дааганы цолыг гайхалтай сайхан дуудаж, цэнгэлдэхийг доргиосон өхөөрдөм хүүг П.Тэмүүлэн гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд өдгөө нийслэлийн 53 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг гэнэ. Хоёр жилийн өмнөөс хурдан морины цол дуудаж эхэлсэн тэрээр өнөө жил төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олноо огшоов.
Морин эрдэнээ дээдлэгч монгол түмнээ огшоон, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн түүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Тод манлай уяач Дариймаагийн Чулуунбат Тод магнай хуудсаар дамжуулан даага бэлэглэхээ амлажээ. Дашрамд сонирхуулахад Д.Чулуунбат Тод манлайн унаган хүлэг Зээрэн зээрд нь төрийнхөө их баяр цэнгэл наадамд хоёр дахиа айрагдсан юм.
Эх сурвалж: Тод магнай
Бичлэг үзэх:
АДМИН








Нийгэм






