Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь улсын аварга Г.Эрхэмбаяраар тав, улсын заан Б.Пүрэвсайханаар зургаа, аймгийн арслан Т.Сайханжаргалаар долоо, улсын начин Д.Хүдэрбулгаар найм, улсын арслан Б.Орхонбаяраар ес давж түрүүлэн "Дархан аварга" цол хүртсэн.
Тэрээр дархан аварга цол хүртсэн сэтгэгдлээ өөрийн хувийн цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрбээр "Өглөөний мэнд Баяр хүргэсэн хүн болгонд баярлалаа баярлаагүй хүн бүхэнд Баярлалаа. Дархан Аварга хэмээх эрхэм цолонд 2 гүй сэтгэлээр 5 настайгаасаа зодог өмсөж мөрөөдлөө биелүүллээ Баярлалаа" гэжээ.
АДМИН








Нийгэм






