Dark Light
Нийгэм | 2024-07-13

Зургаан насны 966 хурдан хүлэг торгон жолоогоо өргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233 Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төр түмнийхээ их баяр цэнгэл наадмыг ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Мал аж ахуйд тэтгэгдсэн нүүдэлчин Монголчууд бид сав ертөнц болсон байгаль эх дэлхийтэйгээ зохирон амьдрах хосгүй өв соёлтой бөгөөд мянга мянган жилийн турш дөрвөн улиралдаа таацуулж нүүдэллэхдээ уул ус, ургамал, амьтан, араатан жигүүртэн, хамаг бүхний оршихуйн тэнцвэрт байдлыг хадгалж ирснээрээ дэлхийд гайхагддаг.

Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уяхыг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид олон түмэн төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийн буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна. 

Энэ жилийн наадамд эх орны өнцөг булан бүрээс төрийнхөө их баяр наадмыг зорин ирсэн 6 насны нийт 966 хурдан буян уралдан тоосоо өргөж, торгон жолоогоо өргүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10