Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммед бин Зайд Аль-Нахъяан, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид Аль-Мактуум, Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Мансур бин Зайд Аль-Нахьяан нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Мэндчилгээнд: “Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.
АДМИН








Нийгэм






