Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд “Google Arts and Culture” цахим орчинд зах хязгааргүй арвин түүх, соёлынхоо нэгээхэн хэсгийг байршуулж, дэлхий нийтэд түгээж эхэллээ.
Энэ хүрээнд Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерей, Монгол цэргийн музей зэрэг зургаан байгууллагын 52 сэдэв бүхий 645 мэдээлэл “Google Arts & Culture”-д байршуулж, зарим музейг виртуал хэлбэрээр үзэх боломж бүрдэж 07-р сарын 10-ны өдөр дэлхий нийтийн өмнө нээлээ.
Ингэснээр дэлхий дахинаа Монгол Улсын үндэсний болон Улсын зэрэглэлтэй музей дэх үнэ цэнтэй үзмэрүүд, түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэрэг монголчуудын ондоошлын илэрхийлэл, бахархлын бэлгэдэл болсон соёлын өв дэглэгдэж, цахим орчинд танилцах боломж бүрдсэн төдийгүй эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн оюуны их ундарга соёлын биет бус өвүүдийг “Google Arts & Culture”-аас тольдох боломж бүрдэж байна.
АДМИН








Нийгэм






