2024 оны 7-р сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Танд итгэмээргүй сайхан санал ирнэ гэж одод зөгнөж байна. Та өөрийн нандин хүслээ биелүүлж чадна. Хайр дурлалын харилцаанд бэрхшээл үгүй. Хэвийн сайхан үргэлжилнэ. Харин эрчүүдийн хувьд сэтгэл гутралд өртөж болзошгүй тул аливаа тэнэг бодлоо таягдан хаяж хэн нэгэнтэй дотроо онгойтол ярилцаарай. Аз хийморь таныг үргэлж дагах болно гэдэгт итгэлтэй байж болно.
Үхэр: Та гэр бүлтэйгээ амралтаа төлөвлөсөндөө маш сэтгэл хангалуун байх болно. Гэнэтийн ямар нэгэн зүйл сэдэх, хийх, шийдвэр гаргах байдал гаргахгүй байх хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас үл хамааран биеийн байдал тавгүйтэж мэднэ. Оройдоо таны билгийн нүд нээгдэж ном зохиол бичих, бүтээл туурвихад онгод хийморь төрнө.
Ихэр: Урлаг уран сайханд дуртай, эсвэл энэ салбарын хүмүүсийг амжилт дагана. Тэд олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлж, уран бүтээлийн тайлангаа амжилттай тайлагнана. Харин төрийн албанд ажилладаг хүмүүсийн хувьд хийх хүсэл эрмэлзэл нь ямар нэгэн зүйлээс болж мухардалд орж, тэдэнд ямар ч гарц байхгүй мэт санагдана.
Мэлхий: Найз нөхөд тань танд маш том урам, зориг бэлэглэж таны амралтыг чимнэ. Баяр баяслаар дүүрэн байж ихийг хийж бүтээх хүслээ барьж дийлэхгүй. Эрчүүдийн толгойд олон янзын бодол эргэлдэж амьдралын нарийн ширийн асуудлаа хэрхэн зохицуулах, амьдралаа авч явах тал дээр нухацтай бодох цаг ирж. Таныг зөв шийдвэр, зөв сонголт хийхэд тань хайртай хүмүүс тань туслах болно.
Арслан: Харилцаа холбоо тогтоох үед шинэ хамтрагч түнштэй болох байх. Ашигтай гэрээ хэлцэл хийх нь таны хамгийн чухал ажил байж болох юм. Уулзалт хэлэлцээрийг сайн бэлтгэхгүй бол таны төлөвлөгөө нурах магадлалтай. Гэхдээ өөдрөг байж чадвал танд ирсэн таагүй зүйлсээс зайлсхийж чадна. Настай хүмүүсийнхээ эрүүл мэндийг анхаарахгүй бол өвчин хууч нь сэдрэх магадлалтай үе.
Охин: Таны товлосон зүйл тань бусдын ч сонирхлыг татах бөгөөд энэ худалдан авалт нь оновчтой, зөв шийдэл байх болно. Бүтээлч хөдөлмөрч зан, дур булаам байдал хослон таны ажлыг амжилттай болгож үр дүн нь ч гарт баригдахуйц тааламжтай байх болно. Амьдралын чадамж, эрч хүч нэлээд дээгүүр байна. Өнгөрсөнд болсон бүхий л таагүй зүйлээсээ ангижрахыг зөвлөж байна.
Жинлүүр: Өмнө өчнөөн удаа амжилттай хийж байсан ажил тань бүтэлгүйтэх магадлал өндөр байна. Та хэтэрхий эрт баярласан бололтой. Ямар ч ажил хийсэн төгсгөлийг нь харахаасаа илүүтэй одоо хэрхэн чанартай гүйцэтгэх вэ гэдгээ түрүүлж харж байхыг зөвлөж байна. Та хариуцсан ажлаа хариуцлагатай хийхэд үр дүн нь мэдээж таны хүссэнээр л байх болно гэдгийг мартах хэрэггүй.
Хилэнц: Бодож төлөвлөсөн ажлаа хэн хамаагүйд ярих хэрэггүй. Итгэл найдвараа алдах тохиолдолд сайн хамтрагч болон ивээн тэтгэгч нартаа асуудлаа танилцуулах нь зөв шийдвэр байх болно. Олон хүний хэл ам, хов жив таныг тойрохгүй бололтой. Аливаа харилцаанд найрсаг эвтэй байхыг зөвлөж байна. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх талаар төлөвлөгөө боловсруулахад сайн үе.
Нум: Гэр бүл үр хүүхэд тань тантай өдрийн турш хамт байхыг хүснэ. Та тэдний хүсэлтийг хүлээн авч гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч, идэвхтэй амрах хэрэгтэй. Биеийн хүчний ажил нь таны хувьд маш чухал дасгал болж өгнө. Таны хүсэж буй зүйл тань бодит байдалтай нийцэхгүй байгаад гутарч, бухимдаж магадгүй. Өөртөө хяналттай байхыг зөвлөж байна.
Матар: Дотнын хүмүүстэй муудалцах, санал зөрөлдөх явдал тохиолдож магадгүй. Та өөрийн зөв гэдэгтээ бат итгэлтэй байх бөгөөд бууж өгч уучлалт гуйх хүсэлгүй байна. Ихэнх хүмүүс хийж үзээгүй зүйлээ туршиж үзэхийг хүснэ. Өсвөр насныхан, эзэгтэй нарын хувьд гэрийн ажлаа хоббитойгоо хослуулан олон янзаар мөн бусдын гаргасан шинэ санаачилга зөвлөмжийг дагахыг хичээ.
Хумх: Гадаад хүчин зүйлээс шалтгаалаад таны ажил бүтэхгүйд хүрнэ. Гэхдээ нөөц бололцоогоо ашиглаж ажлаа ахиулаарай. Таны итгэж найдаж байсан хүн тань танд урвалтыг мэдрүүлнэ. Өөртөө бүх ачааллыг авахаас зайлсхийж бусдын тусламж дэмжлэгийг татгалзалгүй аваарай. Эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарна. Үүнийг хурдан шуурхай шийдвэрлэж эмнэлэгт хандаарай.
Загас: Сэтгэл хөдлөл тань хил хязгаарыг даван гарах тул түүнийг тогтоон барихад хэцүү байх болно. Таны хэт шулуун шударга зан тань нөхцөл байдлыг хүндрүүлэх талтай учир ойр дотнын хүмүүстэй нухацтай ярилцаж, аливаа зүйлийн учир начрыг олох гэж хичээх хэрэггүй. Бэртэл гэмтэл авахаас сэргийл мөн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжоо алдахгүй байхыг сануулж байна.
АДМИН








Нийгэм






