Dark Light
Нийгэм | 2024-07-15

Монголын баг олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын биологийн 35 дугаар олимпиад Казахстан улсын Астана хотноо долоодугаар сарын 7-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан.

Тус олимпиадад:

Г.Мишээл. Шинэ-Үе сургууль, 12-р анги,

Г.Ирээдүй. Байгаль-Эх лицей сургууль, 12-р анги,

Б.Дагвадорж. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сургууль, 12-р анги,

Э.Марал. Хобби сургууль, 11-р анги нар оролцов.

Энэ жилийн биологийн олимпиадын оролцогчид нь, Биохими, Молекул биологи, Биоинформатик, Амьтны анатоми, физиологи гэсэн 4 чиглэл, агуулгын хүрээнд онол, дадлагын ажлуудыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс Г.МИШЭЭЛ (Шинэ-Үе сургууль), Г.ИРЭЭДҮЙ (Байгаль-Эх лицей сургууль) нар ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10