Dark Light
Нийгэм | 2024-07-15

Зүүн аймгуудын нутгаар ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн хэрлэн, Балж, Онон, Хурх, Хангай нурууны өврийн Онги, арын Хойд тамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40см нэмэгдсэн байна. 

Туул /Лүн/, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Чойбалсан/, Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-40см давсан байдалтай байна. 

Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй. 

Иймд малчид, аялж амарч яваа иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байх, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10