Dark Light
Нийгэм | 2024-07-15

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүрэг, зургаадугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор 2024 оны долдугаар сарын 16-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 07:00  цаг хүртэл  хааж байгаа тул тус замаар зорчдог  нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн зам хаах хугацаанд тухайн чиглэлүүд нь доорх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.  Үүнд:

Ч:21а "Булгийн 19-р гудамж – Вокзал – 3,4-р хороолол"

М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад

Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог

Ч:24б "ТЭЦ 4 - 3,4-р хороолол - Гандан"

Ч:38 "ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст"

Ч:73 "Зунжин худалдааны төв - ТЭЦ 4"

Ч:20б Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол

Ч:18а "3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/"

Ч:69б "Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг"

Ч:76 "Архивын ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол" 

Чиглэл болон үйлчилгээтэй  холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10