Dark Light
Нийгэм | 2024-07-16

Гэр бүлээрээ амарч яваад 5 хүн живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын гуравдугаар багийн “Шар нохойт” гэдэг газарт “Ногоон” нуурын эрэг дээр зургаан хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэх дуудлага мэдээллийг долдугаар сарын 14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус аймгийн гэр бүлийн зургаан хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байснаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10