Dark Light
Нийгэм | 2024-07-16

4 настай хүүхэд төөрснийг олсон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймаг, Тариалан сумын Сэлэнгэ багийн "Намнангийн-Ар" гэдэг газар тус аймгийн Мөрөн сумын харьяат 13 хүн /4 том хүн, 9 хүүхэд/ долдугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагийн орчим “Намнан” ууланд жимс түүж явснаас бага насны 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:41 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран Э/4 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:21 цагаас зохион байгуулах явцад иргэн О нь “Захын булаг“ гэдэг газар зорчиж яваад тухайн хүүхдийг автозамын дэргэд байхад нь олж, ойролцоох малчныд хүргэж өгсөн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 18:15 цагт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч ажиллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10