Dark Light
Нийгэм | 2024-07-16

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймаг, Арвайхээрийн есдүгээр багийн 50 дугаар гудамжаас нэг хүн долдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 15-ны өдрийн 21:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран Б /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус өдрийн 21:22 цагаас долдугаар сарын 16-ны өдрийн 00:45 цаг хүртэл “Ноён хайрхан” гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Долдугаар сарын 16-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байгаа ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10