Dark Light
Нийгэм | 2024-07-16

Үерийн улмаас айл өрх усанд автжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймаг, Цогтцэций сум. 1, 2, 3, 4 дүгээр багт долдугаар сарын 14-ний өдрийн 16:09 цагаас долдугаар сарын 15-ны өдрийн 04:02 цагийн хооронд орсон борооны улмаас тус сумын 1, 2, 3, 4 дүгээр багт байшин, гэр усанд автсан тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 04:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  орон нутгийн ААН, байгууллагын ажилтнууд,  Цогтцэций сумын мэргэжлийн ангийн ажилтнуудтай хамтран усанд автсан 3 өрхийн 1 байшин, 2 гэр усанд автсаныг мотопомп ашиглан соруулж, аюулгүй болгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10