Төв аймаг, Лүн сумын Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газарт гэр бүлийн хамт амарч явсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 15:03 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг долдугаар сарын 15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Долдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.
Нийгэм | 2024-07-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







