Dark Light
Нийгэм | 2024-07-16

Төв замын уулзваруудыг хэсэгчлэн хаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Үүнд:

Баянгол 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас долдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэл

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны 00:00 цагаас долдугаар сарын 20-ны 08:00 цаг хүртэл

Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг долдугаар сарын 16-наас долдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж байгаа тул уг байршлын замуудыг хэсэгчлэн хаах юм байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10