Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран ажиллаж, түймрийг 07.15-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, 22:21 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай өртсөн байна.
Нийгэм | 2024-07-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







