Dark Light
Нийгэм | 2024-07-16

ЦЕГ: Хүн буудуулж нас барсан гэх дуудлага бүртгэгдсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, амь насыг нь хохироосон гэх хэргийн талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.

Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

"Баяр наадмын өдүүдээр Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх хэргийн дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт долоодугаар сарын 13-ны өдрийн 16:40 цагт бүртгэгдсэн. Одоогоор тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10