Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний Пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны Даваа гарагаас эхлэх талаар Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Бүртгэл emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдах аж.
Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай" А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна.
АДМИН








Нийгэм







