Dark Light
Нийгэм | 2024-07-16

Морьт эргүүлд ажиллуулахаар ОХУ-аас “Будейн” үүлдрийн 20 адуу худалдан авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна.

Морьт эргүүлийн албаны адуун сүргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Мал бордох" гэх газар жүчээ байгуулан байрлуулжээ.

Морьт эргүүл ажиллуулахаар 112 сая төгрөгийн төсвийг НИТХ-аар шийдүүлж, ОХУ-аас “Будейн” үүлдрийн 20 адуу худалдан авчээ.

Одоогоор нийслэлийн Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн Биокомбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсийн 15 чиглэлд 30 алба хаагчтайгаар морьт эргүүлийг зохион байгуулж байна. Мөн Тэрэлжийн чиглэлд дөрвөн морьт эргүүл ажиллаж байгаа аж. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10