Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас буюу нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авсан.
Допингийн шинжилгээний сорьцыг баяр наадмын дараа буюу 13-ны өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн.
Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарч, Баяр наадам зохион байгуулах комисст цахимаар ирээд байгаа юм.
Герман улсын Дрезден хотын лабораториос ирсэн шинжилгээний хариунд 2-3 сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
АДМИН








Нийгэм






