Dark Light
Нийгэм | 2024-07-16

Өвлийн олимпын наадмын багийн ахлагчаар Ч.Номин сайд ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр болсон. Уг хурлаар "Парис 2024" олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцэв. 

Мөн ирэх оны хоёрдугаар сарын 7-ноос 14-ныг хүртэл үргэлжлэх БНХАУ-ын Харбин хотноо зохиогдох Азийн Өвлийн IX наадмын Монголын багийн ахлагчаар Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томилсон бол “Милан Кортина 2026” Өвлийн XXV олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ажиллахаар боллоо.

Сонирхуулахад "Парис 2024" зуны олимпын наадмын багийн ахлагчаар хотын дарга асан Д.Сумъяабазар сонгогдсон билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10