Dark Light
Нийгэм | 2024-07-16

Голуудын үерийн түвшин 15-25 см-ээр даван үерлэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу долоодугаар сарын 16-ны байдлаар Сэлэнгэ мөрний дагууд мөн Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн / Өндөрхаан -Чойбалсан/, Хурх, Халх, Хангай нуруунаас усжих Онги, Чулуут, Байдраг, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна.

Балж, Онон, Хэрлэн, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-25 см давсан байдалтай байна. Маргааш Сэлэнгэ /Зүүнбүрэн-Сүхбаатар/ орчимд усны түвшин 20-25 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10