Dark Light
Нийгэм | 2024-07-16

Хумх: Болж буй үйл явдлын зүг чиг танд ашигтайгаар өөрчлөгдөж болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажлын ачаалал ихтэй үед хэн нэгний тусламж дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Танд сэтгэл санааны тогтворгүй байдал давамгай байгаа учраас амгалан тайван байдлыг аль болох эрхэмлээрэй. Эрчүүд өнөөдөр урд урдынхаасаа ч илүүтэй анхаарал халамжтай сайн аав, сайн хань, сайн ах, сайн хүү байх болно. Хайр дурлалтай учирч амжаагүй яваа залуус яарч хэн нэгнийг эрж хайж хүчээр бий болгох гэсний хэрэггүй.

Үхэр: Эргэн тойрны хүмүүстэй нээлттэй, илэн далангүй харьцах нь сэтгэлийн баяслыг танд авчирна. Таны оюун санааны байдал, зургаа дахь мэдрэхүй тань нэлээд хүчтэй байна. Урд өмнө байгаагүйгээрээ шинэ шинэ санаа оноо эргэлдэнэ. Таны бүтээлч сэтгэлгээ дээд цэгтээ байгаа тул энэ боломжийг алдаж болохгүй. Хийж бүтээх хүслээ цаг алдалгүй эхлүүл.

Ихэр: Мөнгө төгрөгийн асуудал жаахан ч болов байгаа бол дэлгүүр хэсэх, дэмий зарлага гаргахгүй байх тал дээр анхаар. Танд цагийг хий хоосон өнгөрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Та хэн нэгний хөтөч, зуучлагч болж магадгүй. Та өөрийн гадаад үзэмждээ сэтгэл хангалуун байж чадахгүйд хүрвэл өөрөө өөртөө бусдаас илүү анхаарал халамж тавь.

Мэлхий: Зарим нэг хэрэггүй зүйлд сатааран гол зүйлээ умартан цагийг хий үрж магадгүй. Та санхүүгийн боломж нөхцөлөө дээшлүүлэх талаар эрэл хайгуул хийж түүнийхээ төлөө бусдын дэмжлэг, мэдлэгийг хүртэх хэрэг гарна. Үнэнч амьдралын тоотой найзуудаа алдаж болохгүй. Аливаа адармаатай адал явдлаас холуур байхыг анхааруулж байна.

Арслан: Хүмүүстэй ил сөргөлдөх, шуугиан дэгдээх хэрэггүй. Хэн нэгний дэмий хоосон ярианд бүү авт. Таныг худал мэдээллээр хангаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Таныг нэг удаа хуурсан хүнийг ахин дэргэдээ байлгах хэрэггүй. Өөрийн амьдралдаа шинэчлэлт хийж, хэрэггүй холбоо харилцаанаасаа сал. Бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун байж сураарай.

Охин: Ихэнх хүмүүсийн хайр дурлалын холбоо харилцаа таатай байна. Энэ хайрын холбоо нь цаашлаад урт удаан амьдралын эхлэл болж мэдэх тул харилцаагаа эрхэмлээрэй. Дүрслэн бодох, бүтээлч байдал тань нэмэгдэж танаас олон олон шинэ санаа урган гарна. Өөрийгөө зөв зүйлд удирдан залж ирээдүйгээ гэрэлтэй болгоход шамдаарай. Хамгийн хүнд хэцүү ажил байсан ч шантрах хэрэггүй.

Жинлүүр: Хамгаас дотнын хүнд тань таны тусламж хэрэгтэй байж мэднэ. Та уян зөөлөн, ухаалаг зангаараа олон хүнийг асуудлаас нь гаргаж зөв залж чаддаг. Зорьсон хэрэг тань амжилттай бүтэж өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж магадгүй. Санаандгүй анхны хайртайгаа уулзаж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дарж, даруу байхыг зөвлөж байна.

Хилэнц: Сайхан сэтгэл энэрэнгүй зангаараа эргэн тойрны хүмүүсээ баярлуулж чадна. Урьдын тусыг бодолгүй хүн бүхэнд сайн үйлс хийж, олон хүнд эерэг энергийг түгээснээр нэр хүндээ өсгөнө. Төлөвлөсөн ажил хэрэг тань саад бэрхшээл багатай хэвийн үргэлжилнэ. Сэтгэл хөдлөлтэй, сөрөг хандлагыг аль болох хязгаарлахыг хичээгээрэй. Биеэ барихгүй бол таагүй асуудлууд хүлээж байна.

Нум: Сайхан сэтгэл, хүнд муу санадаггүй байдлаасаа болж хэн нэгэнд ашиглуулж болзошгүй. Ямарваа ажил хэргийн уулзалт амжилттай болж түнш байгууллагуудыг өөртөө нэгтгэж чадна. Санхүүгийн хувьд та туйлын болгоомжтой хүн тул ямар нэгэн байдлаар өр ширний асуудалд орооцолдохгүй байхыг эрхэмлээрэй.

Матар: Ар гэрийн ажилд түүртэн бухимдах, эсвэл хэн нэгэнд гомдоллох зэрэг нь сэтгэл тавгүйтүүлж бие өвдөхөд хүрнэ. Эрүүл мэндийн асуудлыг хойш тавих хэрэггүй учир нь та олон хоногийн турш ямар нэгэн зовуурьтай байгаа бол бүр ч яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Аюул дагуулах ажил, тог цахилгаанаас болгоомжил. Осол аваарт өртөж бэртэл авч магадгүй.

Хумх: Болж буй үйл явдлын зүг чиг танд ашигтайгаар өөрчлөгдөж болно. Та баталгаат бичиг баримт, гэрээ хэлэлцээрийн баримт бүрдүүлэх, санхүүтэй холбоотой чухал баримт бичигт болгоомжтой хандаарай. Сэтгэл санаагаа нэг зүгт хандуулж аар саар зүйлийг ардаа орхисон нь илүү дээр. Бусадтай хатуу ширүүн байдлаар хандахгүй байсан нь дээр. Тэдний өнцгөөс та ч бас харахыг хичээгээрэй.

Загас: Таны ойр дотнын ахмад настан танаас тусламж хүсэж мэднэ. Та түүний хувьд хамгийн итгэлтэй, найдвартай түшиг тулгуур нь гэдгээ мартаж болохгүй. Анхаарлын төвд тань алба ажлын тань асуудлууд байх ч өөрийн хувийн амьдралын хамгийн нарийн асуудлыг хойш тавьж болохгүй. Сэтгэл санаа тогтворгүй болж, өөдрөг үзэл сарнин их бага хэмжээгээр өөрчлөлт хийхийг хүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10