Dark Light
Нийгэм | 2024-07-17

Усанд осолдсон 30, 21 настай 2 иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газарт гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн гэх дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 12:23 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид,  Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 16-ны өдөр осолдсон газраас Орхон, Ерөө голын бэлчир хүртэл 37 км-т 2 завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж 20:50 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 17-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Төв аймаг, Лүн сум, Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газарт гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 15:03 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, иргэн Б/21 настай, эрэгтэй/-ийг долдугаар сарын 15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Долдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлж, анх осолдсон газраас "Булган" уул гэдэг газар хүртэл 22.7 км завиар 2 удаа, голын салаа урсгалаар явган эрлийн ажлыг явуулсан. Мөн анх осолдсон газар "Якорь" ашиглан хайгуулын ажлыг зохион байгуулсан ба "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км завиар 4 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:00 цагт түр зогсоосон. 2024.07.17-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10