Өвөрхангай аймаг, Арвайхээр есдүгээр багийн 50 дугаар гудамжнаас нэг хүн долдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 15-ны өдрийн 21:00 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн 20 хүнтэй хамтран иргэн Б/17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус өдрийн 21:22 цагаас долдугаар сарын 16-ны өдрийн 00:45 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Долдугаар сарын 16-ны өдрийн 09:15 цагаас эхлэн Тарагт сумын Алтан тал багийн “Олон дов”, ”Даргийн гол” гэдэг газарт, 10 дугаар хороо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:34 цагт зогсоосон. Долдугаар сарын 17-ны өдрөөс Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.
Нийгэм | 2024-07-17
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






