Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газарт www.icc.mn сайтад долдугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын 2 алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант багийн "Марзын гарам" гэдэг газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 12:05 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтнууд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газарт firms.modaps.eosdis.nasa.gov сайтад долдугаар сарын 16-ны өдрийн 13:10 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийн голомт руу хөдөлсөн.
АДМИН








Нийгэм






