Dark Light
Нийгэм | 2024-07-17

Гал түймрийн 4 дуудлагатай хонов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хорооны “Сэлбэ зуслан”-гийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 06:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 17.5 км зам туулан 07:15 цагт очиход эзэнгүй 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х3 метрийн хэмжээтэй цахилгааны өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хорооны  “Яргайт”-ын 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн иргэн 22:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:56 цагт очиход иргэн Б-ийн 1х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, иргэн Э-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.           

Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар багийн “Хөтөл” хорооллын “Задгай”-д төвлөрсөн хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 23:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 23:45 цагт очиж их хэмжээний хог шатаж байсныг 2 цаг 3 минут ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны “Задгай”-д байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 23:51 цагт очиход 30х40 метрийн хэмжээтэй эзэнгүй сэндвичэн барилгын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10