“Парис-2024” наадмын буудлагын төрөлд Монголоос гурван тамирчин өрсөлдөх бол урт бууны тамирчид бүх дасгалдаа оролцохоор болсныг Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Тамирчдын зүгээс Олон улсын олимпын хороо руу явуулсан мэдүүлгийг дутуу бөглөсөн тул зарим дасгалдаа оролцох боломжгүй болсонд гомдолтой байгаа тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдэгдээд байсан юм.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ныхон Олон улсын буудлагын холбоо болон Олон улсын олимпын хороо, Парисын наадмыг зохион байгуулах хороо зэрэг байгууллагууд руу албан тоот, хүсэлт илгээх тухайгаа өчигдөр мэдэгдсэн юм.
Тэгвэл уг хүсэлтийг Олон улсын буудлагын холбоо болон Олон улсын олимпын хороо уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Урт бууны төрөлд өрсөлдөх Н.Баяраа, О.Есүгэн нар 50 метрийн гурван байрлалаас буудах дасгал, 10 метрийн хийн урт бууны дасгал болон холимог багийн төрөлд өрсөлдөнө гэсэн үг юм.
АДМИН








Нийгэм






