Dark Light
Нийгэм | 2024-07-17

Олимпын наадамд Монголын тамирчдыг Экс хотын дарга Д.Сумъяабазар ахална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын нээлтийн арга хэмжээ ирэх Баасан гарагт буюу долоодугаар сарын 26-нд болно. /Улаанбаатарын цагаар 2024 оны долоодугаар сарын 27, бямба гараг/ Харин ёслолын арга хэмжээнээс өмнө буюу 24-25-нд байт харваа, хөл бөмбөг, регби зэрэг төрлүүдийн тэмцээн эхлэх юм. 

Монгол Улс өнгөрсөн хугацаанд зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.

Энэ удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно. Монголын багийг экс хотын дарга Д.Сумъяабазар ахална. 

Олимпын наадам эхлэхэд 10 хоног үлдээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10