Dark Light
Нийгэм | 2024-07-17

Бурхан буудай уулын тахилга болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутгийг дамнан орших Бурхан буудай уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой хийгээд зон олон эрт үеэс өнөөг хүртэл шүтэн дээдэлж ирсэн ховор ан амьтан, ургамал, байгалийн өвөрмөц тогтоцоор баялаг хайрхан билээ.

1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ба 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосон юм.

Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр, цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, жимс жимсгэнэ ургадаг байна.

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тахилга энэ сарын 20-нд болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10