Dark Light
Нийгэм | 2024-07-17

Дөрвөн бөхийн шинжилгээнээс допинг илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.

Тэдний шинжилгээний сорьцыг долдугаар сарын 13-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлсэн. Хариу 48 цагийн дотор гарч, өчигдөр Баяр наадам зохион байгуулах комисст цахимаар ирээд байгаа юм.

Тун удахгүй 14:00 цагаас Баяр наадам зохион байгуулах комисс Бөхийн салбар хорооноос допинг илэрсэн бөхчүүдийн мэдээллийг зарлах гэж байна. 

Сур харваачдын шинжилгээ бүгд сөрөг гарсан байна бол дөрвөн бөхөөс допингийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Өөрөөр хэлбэл 32 бөхийн шинжилгээний дөрөв нь сэжигтэй тохиолдолд тооцогдсон гэсэн үг юм.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10