Dark Light
Нийгэм | 2024-07-17

Хонь: Тайван амгалан, эрч хүчээр дүүрэн байх болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Тайван амгалан, эрч хүчээр дүүрэн байх болно. Хэн нэгэнд нь нөхөж баршгүй гарз тохиож мэднэ. Бусдыг эд материалын гэхээсээ илүүтэй сэтгэл санаагаар өргөж дэмнэж, тус дэм болохыг зөвлөж байна. Бүсгүйчүүд хуучин харилцаа холбоогоо сэргээх, хайр дурлалаа эргэн санагалзахад хүрнэ. Тэдний сэтгэл санаа тогтворгүй, догдлол, гуниг хосолно.

Үхэр: Зарим эрчүүдийн бусадтай эелдэг харилцаж сураагүй, өөрийнхөө загнах байдал нь нөхцөл байдлыг төвөгтэй, таагүй болгоно. Ямар нэгэн дарамт шахалт дор ажилласан ч үр дүн нь гонсоймоор байж магадгүй. Эрэн хайх, мэдээ мэдээлэл цуглуулах, шалгаж тагнах ажиллагаа явуулахад таатай. Өөрийн баримталдаг зарчмыг ажил хэрэгтээ ашиглах нь оновчтой байна.

Ихэр: Гэнэтийн сайн сайхан болон таатай бус үйл явдлуудаар дүүрэн байна. Таны хувьд шинэ зүйлээр оролдож, хийх гэж зүтгэсний хэрэггүй. Хосууд нийцтэй харилцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөг мэдрэхэд таатай байна. Ядарсан нэгэнд туслах, бусдад буян үйлдэх нь таны ирээдүйн зам мөрийг тэгшилж өгнө. Ахмад настай хүмүүсийн гуйлтаас нүүр бууруулах хэрэггүй.

Мэлхий: Хувийн амьдралд тань эерэг болон сөрөг томоохон өөрчлөлтүүд ээлжлэн тохиож болзошгүй. Хүсэн мөрөөдөж буй зүйлээ бодит боломждоо нийцүүлэн, хэт нүсэр бүтцээр бус өөрийнхөө хэмжээнд тохируулан ажиллаж чадвал амжилт ирэх нь ойрхон байна. Та өрсөлдөөний талбарт хүч үзэж байгаагаа санан ялагч, ялагдагч аль нь болж болох тул сэтгэлээ бүгдэд бэлэн байлгахыг зөвлөж байна.

Арслан: Өмнө нь тохиолдсон таагүй зүйл ард хоцорч шинэ эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэх болно. Амжилт бүтээл гаргаж, нэр алдраа түгээх эсэх нь зөвхөн танаас шалтгаалах тул хэн нэгэнд хий найдаж, өөрийн хувь тавиланг даатгах гэсний хэрэггүй. Хувийн амьдралын төлөвлөгөө амжилттай, бүтэмж сайтай байна.

Охин: Таны хувьд олон зүйлийн учир начрыг олох хэмжээнд биш байгаа тул эхлээд нөхцөл байдлаа урьдчилан үнэлж дүгэхийг хичээ. Нөхцөл байдлыг буруугаар үнэлэх бодлогогүй амлалт, аль эсвэл овоорсон их ажлаас болж төвөгтэй байдал үүсэж магадгүй. Аливаа товлосон ажил тань амжилт бүтээл муутай байх ч илүү зүйлд анхаарал хандуулах хэмжээний завтай байхгүй.

Жинлүүр: Таны хувьд тайван амгалан, аз жаргалтай гэр бүлийг цогцлоох гэж мэрийж хичээж яваа, түүндээ ч хүрч байна. Гэр бүлийн эерэг сөрөг асуудлыг өөрийн бодлоороо шийдвэрлээрэй. Хийхээр төлөвлөсөн томоохон худалдан авалтаа эргэлзэх зүйлгүйгээр хий. Өөрийн хүч чадалдаа итгэж амжилтыг ар араасаа дагуулах болно.

Хилэнц: Сэргэлэн, авхаалжтай хүмүүс л томоохон алдагдал эсвэл таагүй харилцаанаас зайлсхийж чадна. Эргэн тойронд тань багагүй хохирол амсаж болохуйц нөхцөл байдал үүснэ. Тиймээс бүх зүйл дээр хянамгай байхыг зөвлөж байна. Залуу хүмүүс сохор болзоог хүснэ. Шинэхэн хосуудын хувьд хайр дурлалын оргил үе нь эхэлнэ.

Нум: Та өөрийн бүтээлч санаагаа ойр дотнынхоо хүмүүст бүрэн дүүрэн ойлгуулж чадвал бүх зүйл таны бодож санасан шиг бүтэмжтэй болох болно. Газар тариалангийн ажил эрхэлдэг хүмүүсийн ачаалал урд өмнөхөөсөө ч илүү ачаалалтай байхаас гадна тэд гайхалтай үр дүнг үзэх болно. Гэр бүл найз нөхдийн хүрээнд багахан баяр тэмдэглэж магадгүй.

Матар: Өөрийн сонирхлоо бат хамгаалах ба дотоод сэтгэлийн эрч хүч тань таныг бүтээлч болгоно. Өөрийнхөө хүч чадлыг дэгсдүүлэн үнэлэхгүй байхыг зөвлөж байна. Хүүхэд насаа дурсаж багадаа хийж үзэхийг хүсдэг байсан зүйлээ хийж сэтгэл санаагаа өөдрөг, сэргэлэн цовоо болгох болно. Ухаантай эмх цэгцтэй, биеэ авч явах байдлаараа үр хүүхдэдээ үлгэрлээрэй.

Хумх: Эхлүүлсэн ажлаа хойшлуулж цалгардуулалгүй төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн дуусга. Ийм байдлаар ажиллавал амжилт тун удахгүй таны гарт ирнэ. Таны хувьд хөдөлмөрч, шударга мөн цаг үеэ олсон үйлдэл хийхийг уриалсан өдөр байх болно. Найз нөхөдтэйгөө үдэш гадаа салхилах, спорт тоглоом тоглох, кино үзэх зэргээр хөгжилд.

Загас: Урваж хөрвөсөн, өөртөө итгэлгүй, хүний аманд ороход ч бэлэн байна. Энэ байдлыг тань зарим хүмүүс овжиноор ашиглаж таныг хохироож мэдэх тул өөртөө хяналттай байж буруу алхам хийхээс сэргийлээрэй. Таны өдрийг гэрэл гэгээтэй болохуйц үйл явдал өдрийн хоёрдугаар хагаст тохиолдоно. Худалдаа наймааны ажлыг туршлагагүй бол хийх хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10