Dark Light
Нийгэм | 2024-07-17

Сөүл чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын дайран өнгөрөх агаарын зам ачаалалтай байгаагаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг өнөөдөр хуваарьт цагаас 45 минутаар саатаж байгаа аж. 

Тиймээс дараагийн нислэг болох мөн өдрийн Сөүл чиглэлийн ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагт өөрчлөгдөж байна.

Тодруулбал, ОМ302 болон ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас 15:34 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 18:00 цагт бууна.

Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 19:00 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 23:10 цагт бууна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ308 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас энэ сарын 18-ны 00:50 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 03:30 цагт буухаар тус тус төлөвлөснийг МИАТ комани мэдээлэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10