Төв аймаг, Лүн сум, Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газарт гэр бүлийнхээ хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг долдугаар сарын 17-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:24 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 8 км зайд 4 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 25 км зайд 2 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт “Бор хөндий” гэдэг газар хүртэл 28 км зайд 1 удаа, нийт 110 км зайд “Туул” голын усаар завиар урсаж, анх осолдсон газар “Якорь”, “Тэмтрүүл” ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид долдугаар сарын 18-ны өдрийн 06:15 цагт хөдөлгөөн үйлдсэн.
Нийгэм | 2024-07-18
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







