Dark Light
Нийгэм | 2024-07-18

Снукер бильярдын ДАШТ Монголд болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.

Үүнтэй холбогдуулан энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай хэд хэдэн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон байдаг. 2024 он гарснаас хойш Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.

Тэгвэл энэ сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авах гэж байна. Түүнчлэн наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн спортын X наадам манай улсад болно. Мөн есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 16-28-нд снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүнчлэн кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар бэлтгэлээ хангажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10