Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газарт www.icc.mn сайтад долдугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн байна. Долдугаар сарын 17-ны өдрийн 19:01 цагийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид түймрийн зүүн талаас 2-3 км замыг туулан баруун талд гарч ирсэн, захаар нь тойрч цурамд оруулахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан хоёрдугаар багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Долдугаар сарын 15-ны өдрийн 22:21 цагт унтраасан түймэр алдагдаж, дахин ассан гэсэн дуудлагыг долдугаар сарын 17-ны өдрийн 23:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангитай хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулахаар долдугаар сарын 18-ны өдрийн 01:13 цагт түймрийн голомт руу хөдөлсөн.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн "Марзын гарам" гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн ангийн алба хаагчид, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтнууд хамтран 07.16-ны өдрийн 12:05 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт цурамд оруулан 14:22 цагт бүрэн унтрааж, Ерөө сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газарт firms.modaps.eosdis.nasa.gov сайтад долдугаар сарын 16-ны өдрийн 13:10 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамын газрын байгаль хамгаалагч, сумын ААН, байгууллагын ажилтнуудтай хамтран долдугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас эхлэн ойн гал түймрийг унтраах ажиллагааг 2 хэсэгт хуваагдан зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай өртөж шатсан.
АДМИН








Нийгэм







