Dark Light
Нийгэм | 2024-07-18

Эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Монголоос баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Залилах гэмт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг баривчилж, шилжүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

БНСУ-д үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр баривчлан шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорьж байжээ.

“К” гэгчийг энэ сарын 9-ний өдөр тус улсын Хууль зүйн яам, Ерөнхий прокурорын газар, Үндэсний цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хуяглан хүргэх баг Монгол Улсад ирж, шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10