Dark Light
Нийгэм | 2024-07-18

Олимпод оролцох хамгийн залуу тамирчин О.Хүслэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Парис 2024" олимпын наадам энэ сарын 26-нд нээлтээ хийнэ. Манай улсаас энэ удаагийн олимпод есөн спортын төрөлд 33 тамирчнаа оролцуулахаар болсон билээ.

Тодруулбал жүдогийн төрөлд 10, бөхийн төрлүүдээр ес, буудлага, марафон гүйлтээр тус бүр гурав, бокс, усанд сэлэлт, дугуйн төрлөөр тус бүр хоёр, байт харваа, хүндийг өргөлтөөр тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлнө.

Энэ удаагийн олимпын Монголын багийн хамгийн ахмад тамирчин бол марафонч Б.Сэр-Од юм. Зургаа дахь олимпдоо хурд сорихоор бэлтгэлээ базааж буй Б.Сэр-Од гавьяат ирэх аравдугаар сард 43 нас хүрнэ. 

Харин хамгийн залуу тамирчин нь 19 настай жүдоч О.Хүслэн. Тэрээр анхны олимпын наадамдаа оролцохоор зэхэж буй. Ташрамд сонирхуулахад тэрээр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү УИХ-ын гишүүн У.Отгонбаярын охин юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10