Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 19, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр /Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажил
2024 оны долдугаар сарын 19-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

АДМИН








Нийгэм







