Dark Light
Нийгэм | 2024-07-18

Гэр хорооллын нүхэн жорлонгийн 80-90 хувь нь шаардлага хангадаггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЭМҮТ-ийн орчны эрүүл мэнд нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэнгээс тодрууллаа.

Дэлхийн нийт хүн амын өвчний нас баралтын 24 хувь нь буюу 4 хүн тутмын 1 нь орчны бохирдлын хамааралтай өвчилж, нас бардаг. Орчин нь цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл мөн хүний буруу, зохисгүй үйл ажиллагаатай холбоотойгоор бохирдож байдаг. Үүний үр нөлөөгөөр хүн амын дунд өвчлөл, хорт хавдар, төрөл бүрийн шалтгаан нь тодорхойгүй өвчин эмгэг нэмэгдсээр байна. Манай улсын хувьд дэд бүтэц сайн хөгжөөгүйтэй холбоотойгоор нүхэн жорлонгийн асуудал үүсээд буй юм. Жишээ нь, Улаанбаатар хотод 200 мянга орчим гэр хорооллын айл өрх амьдарч байна. Эдгээр нь бүгд нүхэн жорлон ашигладаг. 2020 онд хийсэн хиймэл дагуулын судалгаагаар авч үзэхэд Улаанбаатар хотын хэмжээнд 150 мянга орчим нүхэн жорлон бий гэж тооцоолсон. Үүний 80-90 хувь нь шаардлага хангаагүй уламжлалт модон нүхэн жорлон байгаа юм. 

Монгол Улс 2015 онд нүхэн жорлон, угаадасны нүхний MNS5924:2015 гэсэн стандарттай болсон. Энэхүү стандартад нүхэн жорлонгийн хийц, материал, зохион байгуулалтын хувьд ямар байхыг тодорхой дурдсан. Нүхэн жорлон дээрээ бүхээгтэй байна. Нүх нь хөрс рүү нэвчихээс сэргийлсэн доторлогоотой байна гэж заасан. Гэсэн хэдий ч одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын 10 тутмын 2 нь сайжруулсан жорлонг хэрэглэж эхлээд байгаа. Нүхэн жорлон нь хөрс рүү их хэмжээний бохирдлыг шингээж байдаг. Хүний эрүүл мэндэд нүдэнд харагдахгүй далд хэмжээний төрөл бүрийн нян, бактерийг ундны усаар дамжуулан нөлөөлдөг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10