2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн 12 зурхайг танилцуулж байна.
Хонь: Та өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлээ олж хийснээр хүсэл мөрөөдлийнхөө замыг дардан болгоно. Хийж буй ажилдаа үнэн сэтгэлээ зориулж ажилласан таны хичээл зүтгэл талаар болохгүй. Өмнө хийгдсэн хэлэлцээр амжилттай болж та нэр хүндээ өсгөж, байр сууриа бататгаж чадна. Бичиг баримт боловсруулах, цэгцлэх ажил өнөөдрийн хувьд тохиромжгүй юм.
Үхэр: Нэгэн хэвийн уйтгартай амьдралаасаа залхаж, чинээлэг амьдралтай найз нөхөд эсвэл түншдээ атаа төрнө. Таныг сайн муу олон янзын мэдээллээр дарж магадгүй. Хэн нэгэнд амласан амлалтаасаа буцахгүй байхыг зөвлөж байна. Таны сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үгийг тань өөр нэгэн маш хүндээр тусган авсан байх магадлалтай.
Ихэр: Ямар ч ажлыг барьж авахад итгэл төгс байж татгалзах хэрэггүй. Гэвч анхаарлаа цалгардуулж, хайнга хандах хэрэггүй. Танаас ихээхэн анхаарал болгоомж шаардах болно. Ойр дотнын хүмүүсийн таагүй харьцаа удаан үргэлжилбэл улам ярвигтай болж магадгүй. Хурц иртэй зүйл, мэснээс болгоомжил. Бүхий л зүйлд шийдэмгий хандаарай.
Мэлхий: Та ямар нэгэн байдлаар үзмэрч, мэргэ төлгө, ид шидийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө зөн совинд бүрэн дүүрэн итгэхэд алдах юм байхгүй. Ажил хэргийн болон хувийн харилцаагаа хүндрүүлэлгүй, өөртөө төвөг удахгүй байхыг анхааруулж байна. Агаарын даралтын байдлаас шалтгаалан зарим хүмүүсийн өвчин хууч сэдрэх, даралт ихсэх зэрэг ажиглагдаж магадгүй.
Арслан: Танд тохиолдох асуудалд ямар ч ид шид тус болохгүй гэдгийг санаарай. Өөртөө эрч хүч, урам зоригийг буцаан авчрахын тулд багагүй хүчин зүтгэл цаг хугацааг зарцуулах хэрэгтэй болно. Худалдаа наймаа, бизнесийн ажилд таатай үе. Гэхдээ их мөнгөний эргэлттэй ажил хийх гэж байгаа бол туйлын анхааралтай, хянамгай байхыг зөвлөж байна. Аль ч салбарт ажилласан амжилт олох боломж байна.
Охин: Зөн билигтээ итгэн, мэрэгч төлөгч шиг аашлах хэрэггүй. Өөрсдийгөө бүхнийг бүтээгч, чадагч гэж хэт итгэснээс бусдын ажлыг баллаж магадгүй. Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтын ажил тэр дундаа байшингийн суурь тавих, гэр барих зэрэгт таатай. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцоход таатай.
Жинлүүр: Цаг зуурын зүйлд хэт хөөрч, биеэ тоож бусдаас ангид төрсөн мэт аашлах хэрэггүй. Эрх мэдэл, мөнгө ихэдвэл ямархуу хүн чанартай болохыг мэдрүүлэх мэт тийм нэгэнтэй учирч ухамсар, ухаан суулгах аливааг өөр өнцгөөс харахад тус болно. Ялихгүй зүйлээс болж муудалцаж, эвдрэлцэх явдал гарч болзошгүй тул ухаантай, тэвчээртэй байхыг зөвлөж байна.
Хилэнц: Дотоод итгэл үнэмшил тань алдагдвал сэтгэл санааны байдал нэлээд доор орно. Гэвч уналтыг амжилттай давахыг хичээж, аль болох шинэ боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Эр зориг гаргаж, томоохон цар хүрээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төлөвлөгөөндөө анхаарч, дахин алдахгүй төлөө илүү хичээгээрэй.
Нум: Ажилдаа бүтээлч, хөдөлмөрч хандаж ур чадвараараа бишрүүлнэ. Танд урт хугацаанд оролдоод чадахгүй байсан зүйлийг бүтээж салбартаа тэргүүлэх боломж олдоно. Залуус сонголтоо буруу хийснээс үүдэлтэй асуудал ундарч мэднэ. Үл ойлголцол, маргаанаа нам дуугаар, эв эетэйгээр богино хугацаанд шийдвэрлэж чадахгүй бол даамжирч нэлээд хурцадмал байдалд орж болзошгүй.
Матар: Олон янзын ааш аягтай хүмүүсийн дунд зохион байгуулагч, эвлэрүүлэгч хийж магадгүй. Танд энэ нь нэг их төвөгтэй санагдахгүй. Шулуун шударга зантай гээд түүнийгээ хэтрүүлбэл эвтэй хүмүүс ч эвдрэлцэх магадлалтай тул аливаад тэнцвэрт байдлыг эрхэмлээрэй. Итгэл найдвараар өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ цэнэглэ.
Хумх: Бие махбодын ачааллаа хөнгөлж, алжаал тайлж амрах тухай бодсон нь дээр. Өөрийгөө байж болох бүхий л арга хэлбэрээр цэнэглэж, их ажлынхаа эхлэлд бэлдээрэй. Хувийн болон албаны ажлын уялдаа холбоогоо сайтар бодолцож хүч хөдөлмөрөө зөв зохион байгуулах юм бол танд амжилтгүй үлдээх зүйл үгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.
Загас: Олны дунд биеэ зөв авч явах нь таны эн тэргүүнд дагах ёстой соёлын нэг болно. Хэл ам хэрүүл шуугиантай газраас зайлсхий. Хэрэв үл таних хүнтэй ширүүн маргаан дэгдээвэл хар хэл ам нь эргээд танд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Ойр дотнын хүмүүсийн анхаарал халамжаас зугтах хэрэггүй. Тэдний зөвлөмж зөвлөгөөг аль болох анхааралтай сонсож дагаарай.
АДМИН








Нийгэм







