БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2024.07.19 БААСАН ГАРАГ
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХ БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал ирнэ
Наран ургах, шингэх: 05:13-20:44
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Аргын тооллын долдугаар сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 13, Гар одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 05:13 цагт мандаж, 20:44 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
АДМИН








Нийгэм







