Нүхэн жорлонд халдваргүйжүүлэлт хэрхэн хийх талаарх зөвлөмжийг хүргэж байна. Халуун дулааны улиралд сард нэг удаа, хүйтэн сэрүүний үед улиралдаа нэг удаа халдваргүйтгэл хийнэ. Нүхэн жорлонгийн үнэрийг дарж, лагийг задлах, шингээх үйлчилгээтэй бодисуудыг ашиглана. Нүхэн жорлонгийн гадна болон дотор талын кабин тухайн орчны 100 м орчим зайд халдваргүйжүүлэлтийг хийнэ.
Халдваргүйжүүлэлт хийхдээ:
Гадна болон дотор талыг сайтар цэвэрлэсний дараа жавилеоныг 10 ширхгийг 4 литр усанд шингээхээр тооцон, бэлдсэн уусмалаа жигд шүршинэ. Жорлонгийн нүх, цооногт 1 кг кальцийн гипохлорид хийнэ. Эко буюу ариун цэврийн байгууламжид гадна болон дотор талыг сайтар цэвэрлэсний дараа протоныг 5 литрт 5 ширхгийг найруулж уусмалаар нь жигд шүршинэ. Цооногт био эко эсвэл септонит бэлдмэлийг хийж ялзмагийг задалж үнэргүй болгох зорилгоор хэрэглэнэ.
Ингэхдээ хувийн хамгаалах битүү хувцас өмсөх, бээлий, малгай, нүдний шил, маск зүүх шаардлагатай. Халдваргүйжүүлэлтийн бодисыг хүүхдээс хол байлгаж гар хүрэхээргүй газар тавихыг анхааруулж байна. Халдваргүйжүүлэх бодисыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэхийг анхаарна уу.
АДМИН








Нийгэм







