Dark Light
Нийгэм | 2024-07-18

“Алтаргана-2024” наадмын бэлгэ тэмдгээр бух ноёныг сонгон баталжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Буриадын Соёлын яамнаас энэ жил Булган аймагт болох буриад түмний “Алтаргана-2024” наадмын бэлгэ тэмдгээр Бух ноёныг сонгон баталсан байна. Энэ тэмдгийг наадмын бүх бичиг баримт, үйл ажиллагаанд ашиглах юм.

Булган аймгийн Тэшиг сумын хүн амын 25 хувь нь буриад угсаатнууд юм. Буриад зоны шүтээн болсон “Бух ноён” хэмээх үзэл санааны өвийг Тэшиг сумын уугуул Тааваа, түүний үр хүүхдүүд болох Цэрэнжав, Цэгмид тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс тээн иржээ. Тэд “Бух ноёны дуудлага” хэмээх аман уламжлалыг сэргээж, Тэшигийн давааны ард “Бух ноёны хөшөө”-г залсан байна. 

Бух шүтээний учир нь амьдралын эх үүсвэр болсон мал сүргээ хайрлан хамгаалах, хүн малын элдэв өвчнийг дарах, малынхаа ашиг шимийг бүрэн ашиглахын тулд бухыг эрхэмлэн дээдэлж, үе дамжсан насан туршийн шүтээн болгон залж, асга хадтай өндөрлөг газарт шилж сонгосон бухаа аваачиж сэтэр зүүж, цай, сүү, архи рашааны дээжийг бухынхаа хоншоор, дух, хондлой дээгүүр нь дусааж, агь арцаар ариулан утдаг аж.

Тухайн тахилгын газарт “сэргэ” буюу хусан шон босгосон байх агаад тэр “сэргэ” шонг бухаа хөтлөн тойрч уншлага ном үйлдэн үр хүүхэд, амьдрал ахуйгаа даатган, уул усандаа сүсэглэж “Бух ноён шүтээн”-ээсээ эрч хүчийг авдаг. “Сэргэ” гэдэг нь хус модоор хийсэн шон бөгөөд буриадууд хус модыг “ус голын эх мод” хэмээн эрхэмлэн дээдэлдэг.

Эрт цагт хус модны үйсэн дээр онгодын үгсийг бичдэг байжээ. Буриадуудын өвөг дээдэс “хавчираангийн хараат”, “бага хясаа”, “чулуутын тайга”, “доод нарийны тайлга” гэх мэтээр нэрлэдэг асга хадтай өндөрлөг газарт “Бух ноёны дуудлага” үйлддэг байжээ. Бух ноён баавай нь Түнхэн доно Саяны уулс, Сарьдаг мундарга болон хурхууд, шошоолог овогт зон олны амьдран суугаа нутаг орноор аялж тэднийг ивээлдээ авч гадуурхал, доромжлолоос хамгаалж ирсэн ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10