Dark Light
Нийгэм | 2024-07-18

Н.Өнөрцэцэгийг шүүх хурал маргааш 09:00 цагт үргэлжлэхээр боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:00 цагт эхэлсэн. 

Гэвч тус шүүх хуралдаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоёр өмгөөлөгч тодорхой шалтгааны улмаас ирээгүй тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. 

Энэ талаар "Шүүх хуралдаан 15:20 цаг хүртэл түр завсарлаад байна. Миний хувьд гурван өмгөөлөгчтэй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгч маань тодорхой шалтгааны улмаас ирээгүй. 

Өмгөөлөгч О.Батсүх хувь хүний нууц задруулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт, Өмгөөлөгч Д.Оросоо илт худал мэдээлэл тараасан гэх зүйл ангид, Өмгөөлөгч н.Баатарсайхан төрийн нууц задруулсан гэх хэрэг дээр тус тус ажилласан. 

Энэ удаад хоёр ч өмгөөлөгч маань ирээгүй. Гурван хэргийг тус бүрд нь хувааж өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг хэлсэн боловч шүүх хүлээж авсангүй. Манай өмгөөлөгч Д.Оросоо ганцаараа оролцож буй тул мухардалд орж байна. Яагаад гэвэл төрийн нууц, татвар төлсөн гэх хэрэгт өмгөөлөл хийгээгүй учраас асуудлаа мэдэхгүй. Тиймээс шүүгч н.Очбадрахаас татгалзах хүсэлтийг гаргасан.

Шүүгчээс татгалзах уу, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үү гэдгийг Ерөнхий шүүгч шийдэхээр хуралдаан цагийн хугацаанд хойшилсон" гэж сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлсэн. Гэвч шүүх хуралдаан үргэлжилсэн. 

Улмаар дөнгөж сая шүүх хуралдаан завсарлаж, маргааш өглөө 09:00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10