Сэлэнгэ аймгийн Мандал сум Минжийн хангай багийн Гурван салаа гэдэг газарт “Хараа голын усанд хүний цогцос байна” гэх дуудлага мэдээллийг долдугаар сарын 18-ны өдрийн 15:22 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажилласан байна. 15:36 цагт алба хаагчдыг очиход нэр, нас нь тодорхойгүй, ойролцоогоор 60 орчим насны эрэгтэй хүний цогцос усны мандалд хөвж байсныг гарган Мандал сумын цагдаагийн газарт шилжүүлэн өгч ажиллав.
Нийгэм | 2024-07-19
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







