Dark Light
Нийгэм | 2024-07-19

Орон орны төрийн тэргүүнүүд баяр наадмын мэндчилгээ илгээсээр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд италийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Улаанбаатар, Ромын харилцаа нь ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн, нөхөрлөлийн гүн гүнзгий мэдрэмжээр тэтгэгддэг бат бэх үндэс дээр суурилдаг билээ.

Хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад төдийгүй Европын Холбоо, Монгол Улсын харилцааны хүрээнд хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Эдгээр хүсэл эрмэлзлээ дурдахын ялдамд Эрхэм Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе” гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00